Хурлын үеэр дараах мэдээлэл, асуудлуудыг хэлэлцэж, үүрэг чиглэл өглөө.
Үүнд:
Сумын ИТХ-ын дарга Д.Мөнхжаргал:
2025 оны ажлын амжилт, сайжруулах ажлуудыг албан хаагчид бүр анхаарч, 2026 ондоо амжилт бүтээлээр дүүрэн ажиллах талаар дурдав. Цэргийн бүртгэлийн үйл ажиллагаа эхэлж байгаатай холбогдуулан зар мэдээллийг иргэдэд хүргэх;
Засаг даргын орлогч Б.Түмэнжаргал:
Цаг үеийн үйл ажиллагааг эрчимжүүлж, сумын ИТХ-аар батлагдсан "Сумын 2026 оны хөгжлийн төлөвлөгөө"-г хэрэгжүүлэхэд албан хаагч бүр идэвхтэй ажиллахыг чиглэл болгов.
ЗДТГ-ын дарга Б.Өнөрбаяр:
МУ-ын ЗГ-аас баримталж буй бодлого, үйл ажиллагаа, төсвийн хэмнэлтийг хэрэгжүүлж ажиллах, бүтэц, орон тооны талаар танилцуулав.
Багийн Засаг дарга нар:
Жилийн эцсийн мал тооллогын дүн, мэдээг дэлгэрэнгүй танилцуулав.
Татварын Улсын байцаагч Ш.Ичинхорлоо:
Татварын орлогын төлөвлөгөөг биелүүлэхэд хамтран ажилласан хамт олондоо талархал илэрхийлж, тухайн онд татварын орлогын төлөвлөгөөг жигд ханган биелүүлэх зорилго тавьж ажиллахаа танилцуулав.
Нийгмийн бодлогын мэргэжилтэн Б.Баяржаргал:
Салбар дундын оролцоог хангаж ажиллахад албан хаагчид иргэдийн саналыг тусган, сумын ИТХ-аар баталсан "Гэр бүл анхдаггч орчин" нөлөөллийн үйл ажиллагааг сумын хэмжээнд зохион байгуулж ажиллах, 2026 онд нийгмийн салбарын үйл ажиллагааг идэвхжүүлж ажиллахаа илэрхийлэв.
Удирдлагуудаас өгсөн үүрэг, чиглэлийг тэмдэглэл хөтлөн, хэрэгжүүлж, мэргэжилтнүүдийг хариуцлагатай, нээлттэй, шуурхай мэдээлэлтэй ажиллахыг үүрэг болгов.
2026 он бол хариуцлага, ёс зүйг эрхэмлэсэн, өмнөх оны амжилт ололттой ажлуудыг үргэлжлүүлэн, албан хаагчдын шинэ санаачлагыг дэмжсэн, хамтын ажиллагааг өргөжүүлсэн жил байх болно.
2026-01-05 00:00:00