ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНД ЖАРГАЛАНТ СУМЫН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД НЭГДЛЭЭ.

Энэ жил "Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлттэй тэмцэхэд нэгдэцгээе" уриан дор дэлхийн нийтээр нэгдэж байна.

Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аян нь 1991 оноос эхлэн жил бүр 11 дүгээр сарын 25-ны өдрөөс (Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох өдөр) 12 дугаар сарын 10-ны (Хүний эрхийн өдөр) өдрийн хооронд жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, жендэрт суурилсан хүчирхийлэл болон охид эмэгтэйчүүдийн эсрэг хортой үйлдлүүдийг таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах зорилгоор зохион байгуулдаг олон улсын аян юм.

Энэхүү аяныг Монгол улсад анх 1997 онд Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвийн санаачлан зохион байгуулж эхэлсэн.

Улбар шар өнгө нь Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх олон улсын өнгө юм.

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

нэг буюу түүнээс олон хүн, хүүхдийн тоглоом ба бичвэр нарын зураг байж магад

нэг буюу түүнээс олон хүн ба бичвэр нарын зураг байж магад

нэг буюу түүнээс олон хүн ба бичвэр нарын зураг байж магад

2025-12-08 00:00:00