"НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ТҮНШЛЭЛ-2026"

Жаргалант сумын 2026 оны Хөгжлийн төлөвлөгөөний 5.3.1 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээний хүрээнд: Сумын Засаг даргын 2026 оны А/07 дугаар захирамжаар төрийн болон төрийн бус байгууллага, холбоодын үйл ажиллагааг идэвхжүүлж, нийгмийн оролцоог хангаж, уялдаа холбоог сайжруулах зорилгоор "Нийгмийн хариуцлагын түншлэл-2026" үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилт, шиф байгууллагын хуваарь, удирдамжийг батлан, эхний уулзалтыг зохион байгууллаа.

Үйл ажиллагаанд:

~Төрийн байгууллагын удирдлагууд 100 хувь, цаг уурын өртөө, холбооны салбар

~ХААН банк, Бадрах Азийн гэгээ ХХК

~Сүмбэн цацал шагайн холбоо, Ахмадын хорооны төлөөллүүд оролцов. 

Энэ үеэр ЗДТГ-ын нийгмийн бодлогын мэргэжилтэн Б.Баяржаргал "Эерэг харилцаа" сэдвээр, ХЭЗХМэргэжилтэн Б.Буянхишиг Үндсэн хуулиар тус тус сургалт хийж, мэдлэг сорих алтан хонх тэмцээнийг зохион байгуулав.

Сумын Засаг дарга Б.Саранцэцэг: Орчны аюулгүй байдал, хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, үүрэг хариуцлагаа нэмэгдүүлж, сум орон нутгаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг дэмжиж ажиллахыг уриаллаа.

ИРГЭН ТАНЫ ОРОЛЦОО-НИЙГМИЙН БҮХИЙ Л САЛБАРТ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ

хичээл хийж байна ба бичвэр нарын зураг байж магад

2026-01-27 00:00:00