"Эрдэнийн цэнхэр Байдраг-2026" цас, мөсний баяр өргөн дэлгэр болж өндөрлөлөө.

Сумын Засаг даргын Тамгын газар, Соёлын төвтэй хамтран зохион байгуулсан иргэд, аж ахуйн нэгжүүд, байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор зохион байгуулсан "Эрдэнийн цэнхэр Байдраг-2026" цас, мөсний баяр өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө.

Тус үйл ажиллагаанд иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагууд 15 баг бүрдүүлэн идэвхтэй оролцлоо.

Цас, мөсний баярт нийлбэр дүнгээр:

1. Л.Чүнчиг-норов ахлагчтай Нам толгой 1 дүгээр багийн "СҮМБЭН ЦАЦАЛ" баг Тэргүүн байр.

2. Д.Аюурзана ахлагчтай Өлзийт өндөр 2 дугаар багийн "ХӨХ НУУР" баг Дэд байр,

3. Б.Бямбабат ахлагчтай Нам толгой 1 дүгээр багийн "НУГАЛГАА" баг гутгаар байр тус тус эзэллээ.

"САЙХАН ХОС" шалгаруулах тэмцээнд

1. Хөндлөн булаг 3 дугаар багийн Засаг дарга Б.ГАРЬДСОНОМ, Ц.ТҮВШИНБИЛЭГ нар шалгарч Тэргүүн байр.

2. Эрэн хайх, аврах салбарын ажилтан Б.ПҮРЭВЖАРГАЛ, Э.СОДОНЧИМЭГ нар шалгарч дэд байр.

3. Нам толгой 1 дүгээр багийн иргэн Б.ДАЛАЙЖАРГАЛ, Ц.ОТГОНПҮРЭВ нар гутгаар байр тус тус эзэллээ.

Байдрагийн голоороо бахархан амралт, чөлөөт цагаа зөв боловсон хөгжилтэй өнгөрүүлсэн иргэддээ, манлайлан оролцсон залуучууддаа ажил үйлс нь бүтэмжтэй байхын өлзийтэй сайхан ерөөлийг хүсэн ерөөе. 

ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД

2026-02-02 00:00:00