Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар болон бусад салбар яамны шагналаар шагнагдсан иргэдийн шагналыг гардуулав.

УИХ, ЗГ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг орон нутагт ажиллах үеэр МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар болон бусад салбар яамны шагналаар шагнагдсан иргэдийн шагналыг гардуулав.

Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор:

~Сангажавын Ариунсан

Алтан гадас одонгоор:

~Буянхишигийн Нямжав

~Дагдангийн Баянжаргал

~Готовын Хүрэлхуяг

~Бямбын Байдраг

~Ядмаагийн Энхтайван

Үйлдвэр, худалдаа, үйлчилгээний тэргүүний ажилтан тэмдэгээр:

~Цэрэндэжидийн Самдан

~Заны Ганцэцэг

Санхүү банкны тэргүүний ажилтан тэмдэгээр:

~Пүрэвжалын Баярсайхан

ХАА-н тэргүүний ажилтан тэмдэгээр:

~Сангын Галхүү

Авто тээврийн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн медалиар:

~Ойдовын Дэмбэрэл

Зам, тээврийн яамын "Онц тээвэрчин" тэмдэгээр:

~Сэнгэдоржийн Мөнхболд

Боловсролын яамны жуух бичгээр:

~Алтангэрэлийн Дэлгэрцэцэг

Эрүүл мэндийн яамны жуух бичгээр:

~Баярсайханы Энхзул

~Балдандоржийн Сувд-Эрдэнэ

Баянхонгор аймгийн тэргүүний залуу тэмдэгээр:

~Онцгой байдлын газрын харъяа Жаргалант сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн аврагч-усчин, дэд ахлагч Б.Дэлгэрдалай

нар тус тус шагнагдав.

Шагнал гардуулах үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Б.Батсуурь, аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяр, Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, БОНХОАБТ-ийн хэлтсийн дарга Г.Энхбаяр, сумын ИТХ-ын дарга Д.Мөнхжаргал, Засаг дарга Б.Саранцэцэг нар оролцов.

Нийт шагнагдсан иргэдэд баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

2026-01-12 00:00:00