Хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Мөнхжаргал, Засаг дарга Б.Саранцэцэг нар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн дарга, Аймгийн Засаг даргатай 2026 онд хамтран ажиллах гэрээг байгууллаа.

Аймгийн Засаг даргын зүгээс гэрээний хэрэгжилтэд бодлогын болон бусад дэмжлэг үзүүлэх, санхүүжилт, хөрөнгө оруулалтыг ил тод, шударгаар хуваарилах, гүйцэтгэлийн үнэлгээг хараат бус байдлаар хийж, дүнг ил тод танилцуулах үүргийг хүлээж байгаа бол сумдын Засаг дарга нар гэрээнд заасан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлж, тайлагнан ажиллах юм.

2026-02-02 00:00:00