Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга сумын Засаг дарга нар хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Баянхонгор аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, сумдын Засаг дарга нар 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Энэхүү хамтын ажиллагааны гэрээ байгуулах үйл ажиллагааны зорилго нь шинэчлэгдэн батлагдсан Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Хамтарсан багийг удирдлага арга зүйгээр хангах, хүүхдэд урьдчилан сэргийлэх, шуурхай тусламж, хамгаалах нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх, хамтарсан багийн үйлчилгээг аргачлал нормативын дагуу санхүүжүүлэхэд чиглэсэн болно

2026-02-02 00:00:00