Жаргалант сумаас Монголын радиогийн Таван эрдэнэ нэвтрүүлгийн нэрэмжит, 48 дахь удаагийн Алтан төлийн эзэн (алтан тугал) тодорлоо.

Жаргалант сумын малчин Цэнд-Аюушийн Цэрэндорж Монголын радиогийн Таван эрдэнэ нэвтрүүлгийн нэрэмжит, 48 дахь удаагийн Алтан төлийн эзэн (алтан тугал) боллоо. Шагналыг аймаг, сумын удирдлагуудын төлөөлөл, Монгол радиогийн сэтгүүлч, МУСГЗ П.Санаадагва нар 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гардууллаа.

Ц.Цэрэндоржийн нүүдэлчин өв соёлоо дээдлэн, буян мал сүргээ өсгөн үржүүлж, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах, нутаг орны хөгжил дэвшилд оруулсан зүтгэлийг үнэлэн МҮОНРТ-ээс уг шагналыг олгожээ. Танд баяр хүргэж, аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг ерөөе.

нэг буюу түүнээс олон хүн ба бичвэр нарын зураг байж магад

2026-02-12 00:00:00