"Марш тактик"-ийн тэмцээн зохион байгуулагдлаа.

Монгол цэргийн бахархлыг сурталчлах зорилготой Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жилийн ойн баярыг тохиолдуулан Жаргалант сумын уугуул, Цагдаагийн хурандаа Б.Оюутболдын нэрэмжит "Марш тактик"-ийн тэмцээнийг 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулав.

Тэмцээний дүнгээр:

Тэргүүн байр -А.Багацэцэг багштай, Д.Далайбаяр ахлагчтай 12а ангийн "ХАС" баг

Дэд байр -А.Багацэцэг багштай, А.Энхболд ахлагчтай 12а ангийн "Хөх Сүлд" баг

Гутгаар байр -Г.Шийрэвсамбуу ахлагчтай ЗДТГ-ын "Соёмбо" баг тус тус шалгарлаа. Баяр хүргэе.

Эв нэгдэл, хичээл зүтгэл гаргаж, идэвхтэй оролцсон бүх багуудад баярлалаа.

Нэрэмжит тэмцээнийг ивээн тэтгэж, хамтран ажилласан Цагдаагийн хурандаа Б.Оюутболд таны гэр бүлд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Тэмцээний ерөнхий зохион байгуулалтыг хариуцан ажилласан сум дундын Цагдаагийн тасаг; Онцгой байдлын газрын харъяа Жаргалант сум дахь Эрэн хайх аврах салбар, Эрүүл мэндийн төвийн хамт олонд талархал илэрхийлье.

2026-03-18 00:00:00