"Эх оронч" ур чадварын тэмцээн болж өндөрлөлөө.

Монгол цэргийн бахархлыг сурталчлах зорилготой Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жилийн ойн баярыг тохиолдуулан 9-12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулсан Жаргалант сумын уугуул, Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Нэмэхбаярын нэрэмжит "Эх оронч" ур чадварын тэмцээн 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдөр болж өндөрлөв.

Тэмцээний дүнгээр:

Тэргүүн байр -А.Багацэцэг багштай, Д.Далайбаяр ахлагчтай 12а ангийн "ХАС" баг

Дэд байр -М.Балжинням багштай, Э.Анхбаяр ахлагчтай 11а ангийн "Альфа" баг

Гутгаар байр -Т.Өнөржаргал багштай, Э.Мягмарбаатар ахлагчтай 9а ангийн "Өсөх Ирээдүй" багийн баг тамирчид тус тус шалгарлаа. Баяр хүргэе.

Тэмцээнд идэвхтэй оролцсон бүх сурагчид, багуудад сурлага, спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Нэрэмжит тэмцээнийг ивээн тэтгэж, хамтран ажилласан хурандаа Г.Нэмэхбаяр таны гэр бүлд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Тэмцээний ерөнхий зохион байгуулалтыг хариуцан ажилласан сум дундын Цагдаагийн тасаг, Онцгой байдлын газрын харъяа Жаргалант сум дахь Эрэн хайх аврах салбарын нийт бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлье.

2026-03-16 00:00:00