Жаргалант сумын Засаг даргаар ажиллаж байсан Ө.Бямбаа даргыг сумын удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

~Жаргалант сумын Засаг даргаар ажиллаж байсан Ө.Бямбаа даргыг сумын удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр аймгийн ИТХ-ын дээд шагнал Соёрхол одонг сумын Засаг дарга Б.Саранцэцэг гардуулж, баяр хүргэв.

Ө.Бямбаа дарга нь багийн Засаг дарга, зарлага, нийгмийн бодлогын мэргэжилтэн, Засаг даргын орлогч, ИТХ-ын нарийн бичгийн дарга, сумын Засаг даргаар ажиллаж байсан төрийн ажлын арвин туршлагатай нэгэн юм.

Багийн Засаг даргаар ажиллаж байхдаа багийн иргэдийг соён гэгээрүүлэх ажил болон бусад нөлөөллийн ажлыг онцлог болгон дурсаж; үхэр тэргэн дээр телевизор, видео, мотор, шатахуун ачин кино гаргаж, олон хоногоор явдаг байсан тухайгаа хуучлав.

Залуучуудад хандаж: Төрийн алба, нутгийнхаа хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж, нутгийн иргэдийнхээ хайр, хүндлэлийг хүлээж яваарай гэж захив.

бичвэр нарын зураг байж магад

Зургийн тодорхойлолт алга байна.

2026-03-09 00:00:00