Байгаль хамгаалах сарын аяны хүрээнд 4-5 настай ахлах бэлтгэл бүлгийн хүүхдүүдийн дунд “Усаа хайрлан хамгаалах” сэдвээр уралдаан тэмцээн зохион байгууллаа.

Байгаль хамгаалах сарын аяны хүрээнд цэцэрлэгийн багш нартай хамтран 4-5 настай ахлах бэлтгэл бүлгийн хүүхдүүдийн дунд “Усаа хайрлан хамгаалах” сэдвээр буухиа тэмцээн, “Хог хаяхгүй байх” талаар 2-3 настай бага дунд бүлгийн хүүхдүүдийн дунд гар зургийн уралдааныг зохион байгуулан шалгарсан бүлгүүдийг байр эзэлүүлэн урамшуулан ажиллалаа.

Байгаль хамгаалагч нарын энэ өвөл тэжээж онд оруулсан хун  шувуудыг цэцэрлэгийн ахлах бүлгийн хүүхдүүдэд амьтныг хайрлах, энэрэх сэтгэхүй төрүүлэх зорилгоор багш, ажилчидтай хамтран үзэж сонирхууллаа.

Хамтран ажилласан цэцэрлэгийн хамт олондоо баярлалаа.

Байгалийн амьтан ургамлаа хайрлан хамгаалцгаая.

 

 

2026-03-23 00:00:00