ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН АЯН – 2026

Жил бүрийн 04 дүгээр сарыг дэлхий даяар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сар болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас энэ оны аяныг “Ажлын байранд нийгэм-сэтгэл зүйн эрүүл орчныг бүрдүүлцгээе!” уриан дор зохион байгуулж байна.

Сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хүрээнд ажилтны сэтгэлзүйн эрүүл мэнд, ажлын орчны эерэг уур амьсгалд илүү анхаарал хандуулах шаардлага нэмэгдэж байна.

Судалгааны баримтаас:

ДЭМБ (2022): Ажиллах насны хүмүүсийн 15% нь сэтгэцийн эмгэгтэй бөгөөд жил бүр 12 тэрбум ажлын өдөр сэтгэл гутрал, түгшүүрээс шалтгаалан алдагдаж, дэлхийд 1 их наяд ам.долларын эдийн засгийн хохирол учирч байгааг тогтоожээ.

EU-OSHA (2014): Ажилчдын 27% нь ажлын байрны стресс, сэтгэлзүйн дарамтад өртдөг.

Эдгээрээс харахад ажлын байрны нийгэм-сэтгэл зүйн эрсдэл нь ажилтны эрүүл мэнд, ажлын бүтээмж, байгууллагын тогтвортой хөгжилд шууд нөлөөлдөг байна.

Иймд байгууллага, хамт олон бүр нийгэм-сэтгэл зүйн эрсдэлийг илрүүлэх, үнэлэх, удирдах, ажлын байрны сэтгэлзүйд ээлтэй орчныг системтэйгээр бүрдүүлэх, ажилтны сэтгэлзүйн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцохыг уриалж байна.

ХАБЭА-н салбар зөвлөл

2026-04-17 00:00:00