“НУТАГТАА ЭЗЭН-100:1000” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР БАТЛАМЖАА ГАРДАН АВЛАА.

“НУТАГТАА ЭЗЭН 100:1000” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ЖАРГАЛАНТ СУМЫН 1-Р БАГИЙН 100 ГА ТАЛБАЙД НОГООН ТЭЖЭЭЛ ТАРИАЛНА

Монгол улсын Засгийн газар, ХХААХҮЯ-аас хэрэгжүүлж байгаа "Нутагтаа эзэн 100:1000" төсөлд Баянхонгор аймгаас төлөөлөл болж Жаргалант сум сонгогдон аймгийн ХАА газрын дарга Т.Эрдэнэбат, Жаргалант сумын Засаг дарга Б.Саранцэцэг, Бэлчээр, газар тариалан хариуцсан мэргэжилтэн М.Лхам-Одсар, Нам толгой 1-р багийн ИНХ-ын дарга Б.Амгаланбаяр нарын ажлын хэсэг 2026 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймагт ХХААХҮЯ-ны байрнаа салбарын сайдтай гэрээ байгуулан, Ерөнхий сайдаас батламжаа гардан авлаа. Төслийн хүрээнд малчдын оролцоотойгоор малын тэжээлийн ургамал тариалах ажлыг "Нам толгой" 1-р багийн нутаг дэвсгэрт эхлүүлэн, бэлтгэл хангаж ажиллаж эхэллээ.

2026-05-25 00:00:00