Ханиад уу? Томуу юу?

Ханиад, томууны шинж тэмдэг хоорондоо төстэй боловч, ялган оношлох нь эмчилгээний чухал ач холбогдолтой. Ханиад нь томуутай харьцуулахад амьсгалын замын хөнгөн өвчин юм. Ханиадны шинж тэмдэг хөнгөн явцтайгаар цөөн хоног үргэлжилдэг бол томуугийн шинж тэмдэг хүнд явцтайгаас гадна удаан хугацаагаар үргэлжилнэ. Томуугийн хүндрэл богино хугацаанд уушгины хатгаа болон хүндэрч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлага тулгарах эрсдэлтэй байдаг.

2023-12-07 12:30:00