ДЭЛХИЙН БАГШ НАРЫН БАЯРЫН ӨДӨР.

Боловсролын салбарын багш, ажилтан, нэгэн цагийн бүтээлч хөдөлмөрөө боловсролын үйлсэд зориулсан эрхэм хүндэт та бүхэндээ Дэлхийн багш нарын 28 дахь өдөр, Монголын багш нарын 56 дахь өдрийн баярын мэнд хүргэж, аз жаргал, сайн сайхныг ерөөе.

ЮНЕСКО ба ОУХБ хамтран 1966 оны 10 сарын 5-нд тусгай бага хурал зохион байгуулж #Багш_нарын_статусын_тухай_зөвлөмж-ийг
(The ILO/UNESCO Recommendation concerning the Status of Teachers) батлан гаргаж, багш мэргэжлийн олон улсын стандартыг тодорхойлсон нь багш нарын статусыг дээшлүүлэхэд чухал нөлөөтэй эрх зүйн баримт бичиг болсон юм.
Тиймээс жил бүрийн 10 дугаар сарын 5-ны өдрийг Дэлхийн багш нарын баяр болгон тэмдэглэж байхаар ЮНЕСКО-гоос шийдвэрлэсэн бөгөөд энэ жил Дэлхийн багш нарын өдрийг Боловсролын өөрчлөлт нь багшаас эхлэнэ уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн байна. Энэ хүрээнд:
Дэлхий дахинд;
Багшийн нэр хүндийг өсгөх, тэдний хөдөлмөрийг үнэлэх, багшийн мэргэжилд олон түмний анхаарлыг хандуулах, багш сурган хүмүүжүүлэгчдэд талархлаа илэрхийлэх… зэргээр улс орнууд өргөн тэмдэглэж байна.
Монгол улсын хувьд;
Багш сурган хүмүүжүүлэгчид, удирдах ажилтнуудынхаа ур чадварыг хөгжүүлж, тэднээр дамжуулан боловсролынхоо чанарыг сайжруулахаар зорьж ажиллаж байна… ЭНЭ ЗОРИЛТЫГ БИЕЛҮҮЛЭХЭД БИДЭНД НААД ЗАХ НЬ КОМПЬЮТЕР, ХОЛБОГДОХ ТЕХНИК ХЭРЭГСЛЭЭ ХЭРЭГЛЭГДЭХҮҮЦ ХЭМЖЭЭНД ХАНГУУЛСАН БАЙХ ХЭРЭГЦЭЭ БАЙНА!

бичвэр нарын зураг байж магад

2022-10-05 00:00:00