"Ерөнхий боловсролын сургуулийн менежмент- Номын сангийн орчныг сайжруулах төсөл"-ийн хүрээнд Хэнтий аймгийн Дадал суманд зохион байгуулсан нэгдсэн уулзалт арга хэмжээнд оролцлоо.

Улсын хэмжээнд зохион байгуулж буй "Ерөнхий боловсролын сургуулийн менежмент- Номын сангийн орчныг сайжруулах төсөл"-ийн хүрээнд Хэнтий аймгийн Дадал суманд зохион байгуулсан нэгдсэн уулзалт арга хэмжээнд тус сургуулийн багш нарын баг Баянхонгор аймгаа төлөөлөн оролцож "Экологийн боловсролыг сургалтын хөтөлбөрт интеграцичилан эзэмшүүлэх нь" контентоо танилцуулж, сургууль сурагчдын байгаль орчноо хамгаалахад оруулж байгаа хувь нэмэр, арга туршлагаасаа танилцуулж, багш сурагчдын бүтээлийн үзэсгэлэнг толилууллаа. Уг төсөлд нийслэлийн болон аймгуудын нийт 14 сургууль хамрагдаж сургууль бүр өөрийн онцлогтой менежментээ танилцуулж, сайн арга туршлагаа солилцлоо.

6 хүн, бумба ба бичвэр нарын зураг байж магад

2023-05-29 15:00:00