Баянхонгор аймгийн Хангайн бүсийн Ерөнхий боловсролын сургуулиудын 2023 оны хичээлийн жилийн Захиргаа, Аж ахуйн ажилтнуудын урлаг, спортын бага наадам Жаргалант сумд зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн урлаг, спортын бага наадамд 7 сургууль оролцсоноос багийн нийлбэр дүнгээр:

Ө.Март захиралтай Заг сумын ЕБС-ийн хамт олон тэргүүлж, Б.Саранцэцэг захиралтай Жаргалант сумын ЕБС-ийн хамт олон дэд байр эзэлсэн бол Б.Золзаяа захиралтай Эрдэнэцогт сумын ЕБС-ийн хамт олон 3-р байрыг тус тус эзэллээ.

Уг үйл ажиллагааны хүрээнд тэмцээн уралдааны зэрэгцээ ажилтан, албан хаагчид танилцан нөхөрлөж, ажил мэргэжлийнхээ чиглэлээр зочлон ирсэн сургуулийн сайн туршлагаас суралцдагаараа онцлогтой юм. Мөн энэхүү үйл ажиллагаанд ач холбогдол өгч оролцсон нийт сургуулиуддаа талархал илэрхийлье.

2023-06-12 00:00:00