Баянхонгор аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын сургууль болон Нийслэлийн ерөнхий боловсролын 139 дүгээр сургуулийн багш, сурагчид туршлага солилцолоо.

Багш, суралцагчид маань зөвхөн танхимын хичээл сургалтад хамрагдаж арга туршлагаа солилцоод зогсоогүй, голын усан дахь шавж, хорхойг шинжлэх замаар усны бохирдлыг тодорхойлох экскурс хичээл, түүхт Заг, Байдрагийн Хүрэн бэлчиртэй танилцаж, нутгийн түүх домгийг танин мэдэж, малчны хотонд айлчилж Монгол ёс заншлаас суралцах, сарлагийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх аргатай танилцах, хангай нутгийн дагшин байгалийн үзэсгэлэнтэй танилцах хийгээд, хээрийн хоол цай амтлах, байгалийн хад жимс түүх зэрэг үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж ажил мэргэжлийн хамтын холбоогоо бэхжүүллээ.

Энэхүү үйл ажиллагааг Жаргалант ЕБС-ийн 31 дэх төгсөлтийн төгсөгч Цэвээнхүүгийн Эрдэнэчимэг ивээн тэтгэж, хамтран ажиллалаа. Боловсролын үйл хэргийг дэмжин, хүүхдийн ирээдүйг гэрэлтүүлэн хамтран ажилласан байгууллагууд, ивээн тэтгэгчдээ болон үйл ажиллагааны туршид идэвх санаачилгатай хичээнгүйлэн ажилласан багш нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

2023-05-01 17:00:00