ЦЭНХЭР АЛТ УСАА ХАЙРЛАЯ

 Дэлхий нийтээрээ жил бүрийн 3 сарын 22-нд “Усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Үүний гол зорилго нь цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах ач холбогдолтой юм.

• Энэ жилийн хувьд Дэлхийн усны өдөр нь Ус болон Ариун цэврийн байгууламжийн асуудал, хямралыг шийдвэрлэхэд шаардлагатай аливаа өөрчлөлтийг хурдасгая гэж уриалж байна.

• Усгүй юм гэж энэ дэлхийд байхгүй, ус бүгдэд хамаатай, бүгдэд нөлөөлнө. Тийм учраас хүн бүхэн усны асуудлаар санаа зовж, өөрийн чадах бүхнээ хийж, шаардлагатай арга хэмжээнүүдийг янз бүрийн түвшинд, цаг алдалгүй авч хэрэгжүүлэхийг онцолсон болно.

• Тухайлбал, Та өөрөөсөө эхэл! Чадах зүйлээ хий! Та болон таны гэр бүл, сургууль, хамт олон усны хэрэглээ, ойлголт, менежментээ өөрчлөх замаар өөрчлөлтийг хийж чадна гэдгийн энэ жилийн Усны өдрийн болон усны жилийн хүрээнд онцгойлж байна.

• Хүн бүрийн, улс, ард иргэд бүхний дуу хоолой, хийсэн бүтээсэн үйлсийг 2023 онд буюу сүүлийн 50 жилд анх удаа дэлхийн хэмжээнд, устай холбоотой асуудлаар НҮБ-ын түвшинд зохион байгуулж буй Дэлхийн Усны бага хурлын үеэр танилцуулах Ус- Үйл Ажиллагааны Хөтөлбөрт тусгахаар төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл 2023 оны 3-р сарын 22-нд буюу Дэлхийн усны өдөр нээгдэх НҮБ-ын Усны бага хурлын гол үр дүн болох "Ус- Үйл ажиллагааны Дэлхийн Хөтөлбөр" т хувь нэмэр оруулна гэсэн үг болой.

• Энэ жилийн Дэлхийн усны өдрийн бас нэг онцлог бол Дэлхийн Ариун цэврийн байгууламжийн ((World Toilet Day, 19 November) ) өдөртэй уялдуулан зохион байгуулахаар шийдвэрлэж, энэ өргөн хүрээнд үйл ажиллагааг дэлхийн болон улс орны түвшинд өрнүүлэхийг уриалсан байна.

2023-03-21 11:25:15