МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН 17 ДУГААР ЗҮЙЛ:

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН 17 ДУГААР ЗҮЙЛ:

-Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараахь үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ:

1/Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх;

2/Хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;

3/Хуулиар ногдуулсан албан татвар төлөх;

4/Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах.

2.Хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн.

Цэргийн албыг биеэр болон дүйцүүлэх, оюутан цэргийн аль нэг хэлбэрээр хаагаагүй тохиолдолд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаадаг.

️Мөнгөн төлбөрийг жил бүр Монгол Улсын Засгийн газраас шинэчлэн тогтоодог.

-Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 95 дугаар тогтоол /1.992.200-14.230.000 төгрөг/

-18-25 НАСНЫ ЗАЛУУЧУУД ЖИЛ БҮР ЦЭРЭГ ТАТЛАГААР ЗААВАЛ ОРЖ, ИРГЭНИЙ ЖУРАМТ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛНЭ ҮҮ.

2024-04-16 00:00:00