ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААЖ БУЙ ЦЭРЭГ ДАЙЧДАА ЭРГЭЛЭЭ

Баянхонгор аймгаас 2024 оны II, 2025 I ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан Зэвсэгт хүчний 013, 015, 032, 119, 120, 256, Дотоодын цэргийн 05, 805, 837 дугаар ангиудад алба хааж буй цэрэг дайчдаа эргэлээ.

Засгийн газрын Батлан хамгаалах зарим чиг үүргийг Баянхонгор аймагт төлөөлөн 2025 онд хэрэгжүүлэх гэрээ, аймгийн Засаг даргын 2025 оны А/142 дугаар захирамжийн дагуу аймгийн Засаг даргын Зөвлөх Д.Ууганцэцэг, АЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Нэмэхбаяр болон Өлзийт, Богд, Баянлиг, Баянговь, Баян-Өндөр, Баянхонгор, Бөмбөгөр, Бууцагаан, Эрдэнэцогт, Жаргалант, Баян-Овоо сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нарын бүрэлдэхүүн алба хааж байгаа нутгийн цэргүүдээ эргэж, албаны үйл ажиллагаатай нь танилцан, аймгийн Засаг даргын гарын бэлгийг гардуулав.

2025-06-15 01:21:20