“Бруцеллёз өвчний халдвар илрүүлэх хээлтүүлэгчийн тандалт шинжилгээ"-г сумдаа зохион байгууллаа.

Аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2025 оны 01 удирдамж, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын баталсан 2025 оны А/233 тушаалын хүрээнд “Бруцеллёз өвчний халдвар илрүүлэх хээлтүүлэгчийн тандалт шинжилгээ"-г сумдаа зохион байгуулж, бух-223, хуц-188, ухна-161 шинжилгээнд хамруулан, баталгаажуулах шинжилгээг хийлгэхээр аймгийн Мал эмнэлгийн лабораторид хүргүүлсэн.

Зургийн тодорхойлолт алга байна.

2025-10-10 00:00:00