Баянхонгор аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын сургууль СУРГУУЛИЙН ЭМЧИЙН ажлын байранд эмч сонгон шалгаруулж ажилд авна.

ТАВИГДАХ ШААРДЛАГА

• Эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх

• Тухайн чиглэлээр өмнө нь ажилласан туршлагатай

• Багаар ажиллах ур чадвартай байх

• Удирдан, зохион байгуулах чадвартай

• Өөрийгөө эзэмдэх, сэтгэл хөдлөлөө хянах, бусдыг сонсох чадвартай байх

• Компьютерийн мэдлэгтэй, хэрэглээний программуудыг эзэмшсэн байх

• Бусдыг хүндлэх, дэмжих, урамшуулах харилцааны ур чадварыг эзэмшсэн байх

• Нууц хадгалах чадвартай

• Эерэг зан үйл хандлагатай, ёс зүйн зөв дадал хэвшилтэй

• Аливаад хариуцлагатай, цагийн менежментэд суралцсан байх

• Албан хэргийг стандартын дагуу хөтлөх чадвар, дадалтай

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

1.Төрийн албан хаагчийн анкет

2.Ажилд орохыг хүссэн өргөдөл

3.Дипломын хуулбар, Диплом, лицензийн хуулбар

4.Ажил байдлын тодорхойлолт

5. Ял шийтгэлгүй гэсэн тодорхойлолт

Материал хүлээн авах хугацаа:

2025 оны 09 дүгээр сарын 29-с 10 дугаар сарын 01-нийг хүртэл

#Материалыг dlkhagvabat@gmail.com хаягаар болон сургууль дээр хүлээж авна.

#Сонгон шалгаруулалт

2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр сургууль дээр 10 цагт явагдана

Утас: 88303363 89122651

2025-09-29 00:00:00