АЗДТГ-ЫН ЦЭРГИЙН ШТАБААС ХАНГАЙН СУМДАД АЖИЛЛАЛАА

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас ажлын хэсэг ирж  "Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөний томилгоот нэгжийн бүрэлдэхүүний бэлэн байдлыг шалгаж тодотгол хийх" ажлыг  зохион байгуулж, орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөний томилгоот нэгжид томилогдсон бүрэлдэхүүнд орон нутгийн хамгаалалтын хуулийн тухай ойлголт өгч, цаашид сургалт, дадлагад хэрхэн оролцох, томилгоот бүрэлдэхүүнийг орон нутгийн хамгаалалтын хуулийн дагуу томилсон эсэх, сум төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд цаашид анхаарах зүйлсийн талаар сумын удирдлагад үүрэг чиглэл өгч ажиллалаа.

2022-04-12 12:00:00