Байдраг Цаг уур өртөөний хамт олны танилцуулга

Жаргалант сум дахь БАЙДРАГ СТАНЦ нь анх 1961 онд ХАА-н харуул нэртэй байгуулагдсан. Анхны  ХАА-н харуулын ажиглагчаар Ш.Дүгэржав ажиллаж байсан. 1962-1966 онуудад Д.Адъяа, 1966-1972 онуудад Г.Цэвэлсүрэн, 1973-1974 онуудад Цэрэнпил 1974-1991 онуудад.Ч.Наранхүү нар ХАА-н харуулын ажиглагчаар ажиллаж байсан.

1991 онд дөрвөн хугацааны ажиглалттай станц болгон өргөжиж Ч.Наранхүү, Т.Пүрэвжав, А. Жавзаннамжил нар ажиллаж байгаад 1998 оноос 8 хугацааны ажиглалттай Байдраг өртөө болж өртөөний даргаар Ч.Наранхүү, техникчээр Т.Пүрэвжав, Г.Хандаа, Р.Аръяамангал, Ч.Бямбадорж  нар ажиллаж байв.

Тус станц нь хоногт 8 удаа агаарын температур чийг, хөрсний температур, салхины зүг хурд, үүл үзэгдэл, зэргийг ажиглаж ,хэмжилт хийж ус цаг уурын сүлжээнд дамжуулахын зэрэгцээ, зуны улиралд бэлчээрийн ургамлын үе шатны ажиглалт хэмжилт, бэлчээрийн хортон мэрэгчдийн байршил, нягтшилд ажиглалт хийж, зуншлагын байдал, бэлчээрийн даац багтаамж тодорхойлох ажиглалт хэмжилтүүдийг хийдэг ба өвлийн улиралд цасны зузаан, нягт, услагийн хэмжилтүүдийг тогтмол хийж, зудын эрсдэлийн үнэлгээ гаргаж ажилладаг.

2012 оны 9 сард Финланд улсын VAISALA фирмийн AWS-330 автомат станц тавигдсанаар хэмжлийн нарийвчлал сайжирч, хугацаа хэмнэж, хөдөлмөр хөнгөвчилсөн, олон багажийг нэгтгэсэн цомхон, үзлэг үйлчилгээ хийхэд хялбар, техник технологийн дэвшил боллоо.

Ус судлалын БАЙДРАГ- БАЙДРАГ харуул нь 1983 оны 8 сарын 10-ны өдөр Байдраг гол дээр 2-р зэргийн усны харуул байгуулсан. Тус харуул нь өдөр бүр 08,20 цагт усны түвшин, агаарын температур, усны температур.салхи ба долгионы ажиглалт, олшруулсан ажиглалт, зэрэгцээ тоололт, хэвгийн ажиглалт, усны өнгөрөлт, мөсний ажиглалт зэргийг хөтөлбөрийн дагуу хийдэг. Тус харуулыг 1995 онд, сумын төвөөс хойш 25 км-т нүүлгэн Хүдрийн хошуунд байгуулсан. Харуулын ажиглагчаар Д.Мөнхбаатар 1983-2020 онд, Р.Жаргалсайхан 2020-2022 онд, 2022 оноос А.Далхаасүрэн ажиллаж байна.

БАЙДРАГ өртөөний даргаар  1998-2004 онуудад Ч.Наранхүү 2004-2020 онд Т.Пүрэвжав нар ажиллаж байв. 

Одоо тус өртөөнд дарга Н.Дэмбэрэл, техникч Х.Урангоо, Ц.Бат-Эрдэнэ, Г.Батцэцэг, Н.Нямжаргал, Усны харуул А.Далхаасүрэн нар ажиллаж байна.

2023-12-01 13:00:00