Жаргалант ЕБС-ийн танилцуулга

Жаргалант Ерөнхий боловсролын сургуулийн шавийг 1946 онд 08 дугаар сарын 25-ны билэгт сайн өдөр Жаргалант сумын нутаг “Хөндлөн булаг” гэдэг газарт тавьж, 4 жилийн сургалттай сумын бага сургуулийг байгуулжээ. Сургуулийн анхны захирлаар Санжмятавын Чойжил, багшаар Гонгорын Пүрэвсүрэн нар ажиллаж хичээлийн 2, гал тогооны 1, дотуур байрны 2 гэртэй 10000 төгрөгний төсөвтэй 65 сурагчтайгаар сургалтын үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Энэхүү бага сургуулийг 1946-1962 он хүртэл Жаргалант сумын бага сургууль, 1962-1973 он хүртэл бригадын бага сургууль гэж нэрлэж байсан бөгөөд 1973 онд татан буулгаж сумын төвийн 10 жилийн сургуультай нийлүүлжээ.

Одоогийн байдлаар манай сургууль нийт 62 багш ажилтан, 532 сурагчтайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж, 65 хүүхдэд дотуур байраар үйлчилж байна.

Тус сургууль нь 2009 оны 12 сараас эхлэн Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилттэй Эко сургууль олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэн 2017 оны 5-р сард олон улсын Эко сургуулийн Хүрэл гэрэгэ, 2017 оны 10-р сард Мөнгөн гэрэгэ, 2018 он, 2019 он, 2020 онд Олон улсын Эко сургуулийн болзлыг хангаж Ногоон тугийг гардан авсан бөгөөд сургуулийнхаа орчныг ногоон болгох, хүн ардын аж амьдралд эрүүл хэв маягийг нэвтрүүлэхэд анхааран ажиллаж байна. Тус сургуулийн 11А ангийн сурагчид Баянхонгор аймгийн аврага шалгаруулах Цэрэг спортын “Дөл-2022” тэмцээнд 3 дахь удаагаа оролцож байгаа бөгөөд 2 удаа дэд байрт шалгарсан.  

8 хүн, зогсож буй хүмүүс, сууж буй хүмүүс, толгойн алчуур ба дотор нарын зураг байж магад

3 хүн ба гадаа нарын зураг байж магад

 

2022-09-19 00:00:00