Жаргалант сум байгуулагдсаны түүхт 80 жилийн ой

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөөний Хувьсгалын 110, 111, Ардын хувьсгалын 100, 101, Жаргалант сум байгуулагдсаны 80 жилийн ойн баяр наадмыг 2022 оны 07 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд тэмдэглэж, үндэсний бөхийн барилдаанд улс, аймаг, сумын цолтой 128 бөх барилдаж, Хонгор нутаг бөхийн дэвжээний бөх Баянхонгор аймгийн Заг сумын харьяат Монгол Улсын начин Д.Цэрэгтогтох түрүүлж, Хонгор нутаг бөхийн дэвжээний бөх Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат Цэргийн арслан Г.Жамбалдорж үзүүрлэж, Хонгор нутаг бөхийн дэвжээний бөх Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат аймгийн арслан Д.Бямбасүрэн, Бөх билэг бөхийн дэвжээний бөх Архангай аймгийн Хотонт сумын харьяат аймгийн арслан н.Жамбал нар шөвгөрсөн байна.

Мөн цолгүй залуу 65 бөх барилдаж Баянхонгор аймгийн Жаргалант сумын харьяат Г.Мэндсайхан түрүүлж СУМЫН ЗААН цол, Т.Түвшинтөгс үзүүрлэж СУМЫН НАЧИН цол хүртсэн бол Их богдын бөхийн дэвжээний бөх С.Дагвабазар шөвгөрсөн байна.

2022-07-22 15:22:35