"Номтой нөхөрлөе" аяны хүрээнд

"Номтой нөхөрлөе" аяны хүрээнд 1-2 дугаар ангийн сурагчид зураг зурах, 3-5 дугаар ангийн сурагчид уншсан номын тэмдэглэл хөтлөх, 6-9 дүгээр ангийн сурагчид уншсан номын тэмдэглэл бичих , бичсэн тэмдэглэлээ цахимд байршуулан ном уншихын ач холбогдлыг түгээн дэлгэрүүлэх, бяцхан ном хийх зэрэг үйл ажиллагаагаараа өрсөлдөн, дүнгээ гаргалаа. Бага ангийн сурагчдаас 1б ангийн сурагч С.Насандэлгэр, 4а ангийн П.Урангоо, 4б ангийн Б.Мөнхзолбоо нар шагнагдсан бол 6-9 дүгээр ангийн сурагчдаас Б.Галдолгор шалгарч Д.Нацагдоржийн нэрэмжит "Тэргүүний уншигч" тэмдэг, мөнгөн шагналаар, удаах байруудад 9б ангийн сурагч Б.Эрдэнэсолонго, 8а ангийн сурагч Б.Анар-Эрдэнэ нар шалгарч мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа. Мөн ангиа амжилттай оролцуулсан 4а ангийн багш С.Отгончимэгийг урамшууллаа.

ЖАРГАЛАНТ СУМЫН ЕБС-ИЙН НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН НЭГЖ

 

2022-11-04 00:00:00