Зүй бусаар хорогдсон малын сэг зэм устгах, цэвэрлэх ажил зохион байгууллаа.

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 9 дүгээр хуралдаанаар 2023 онд ОНХС-ийн хөрөнгөөр малын сэг зэм устгал зохион байгуулахаар 15.0 сая төгрөгийг шийдвэрлэсэн.

2023 оны 06 дугаар сарын 23-ны байдлаар зүй бус хорогдол 2392 /адуу-276, үхэр-539, хонь-732, ямаа-845/ байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 01 албан даалгавар, Аймгийн Засаг даргын 2023 оны А/206 дугаар “Эрүүл бэлчээр-Эрсдэлгүй малчны хот” захирамж, сумын Засаг даргын 2023 оны А/52 дугаар “Зүй бусаар хорогдсон малын сэг зэм устгах, цэвэрлэх ажил зохион байгуулах тухай” захирамжийн хүрээнд Хөндлөн булаг 3 дугаар багийн нутаг Цохиот, Нарийн тээл, Өртөн тээл, Хүрэм, Хавцгай, Нам толгой 1 дүгээр багийн төв, Бор толгой, Цагаан дөрөлж, Хүрэн чулуу, Хөндлөн хар, Могой хөндий болон сум тойрсон малын сэг зэмийг цэвэрлэгээний ажлыг зохион байгууллаа.

Тус ажлын хүрээнд төрийн албан хаагч 12, иргэн буюу жолооч 3, малчид-18 нийт 33 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 05 дугаар сарын 24-ны өдрөөс эхлэн 07 дугаар сарын 05-ны өдрийн хооронд 9 өдөр ажиллаж 877 ширхэг / үхэр-351, адуу-126, хонь-182, ямаа-215, бусад-3/ малын сэг зэмийг сумын хогийн цэгт авч ирж булшилж устгалаа. /Холбогдох зургийг хавсаргав/

Ихэнх зүй бус  хорогдол нь чоно идсэн, мөн бэлчээрт уулын тагт хорогдсон учир очиж авах боломжгүй байсан бөгөөд нийт зүй бус хорогдлын 40 хувийн гүйцэтгэлтэй хийгдлээ.

             

2023-05-23 00:00:00