ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ ЭЗЭН БОГД ЧИНГИС ХААНЫ ЭШ ХӨРГИЙГ ЗАЛЛАА.
Баянхонгор аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд сумын Засаг дарга Д.Мөнхжаргал оролцож, эрдэмтэн багш, сурагч багачууд, эцэг эхчүүдэдээ хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж, хичээл сургалтын ажилд нь өндөр амжилтыг хүсэв.
Хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр сумын удирдлагууд Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн зарлигаар ЭЗЭН ЧИНГИС ХААН -ны эш хөргийг цэцэрлэг, сургуульдаа заллаа.
2022-09-01 09:00:00