Жаргалант ЕБС-ын дотуур байранд шинээр охидын өрөө ашиглалтад орлоо.

Энэхүү өрөөг дотуур байрын хамт олон маань дотоодын нөөц боломжоо ашиглан тохижуулж, сумын ИТХ-аас шаардлагатай туслалцааг авч сайжруулснаар гэрээсээ хол, асран хамгаалагчдаасаа яаралтай дэмжлэг туслалцаа авах боломжгүй байгаа охидод маань дээрх хэрэгцээт зүйлсийг хэрэгцээ гарсан үедээ авч ашиглах, боломжтой үедээ буцаан байршуулах боломж бүрдэж байгаа юм. Мөн энэ өрөөд охид маань хэрэгцээт мэдээллээ авч, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, харилцан бие биедээ туслах, нэгнийгээ ойлгож ярилцах боломжтой. Биднийг дэмжин хамтран ажилласан сумын ИТХ-ын хамт олондоо талархсанаа илэрхийлье.

2023-11-24 13:00:00