Үндсэн цэс
- Нүүр
- Сумын тухай
- Нутгийн удирдлага
- ЗДТГазар
- Мэдээ
- Эрх зүйн акт
- Шилэн данс
Severity: Notice
Message: Undefined offset: 0
Filename: client/Mod_news.php
Line Number: 294
Severity: Notice
Message: Trying to get property 'id' of non-object
Filename: client/Mod_news.php
Line Number: 294
Severity: Notice
Message: Undefined offset: 0
Filename: client/Mod_news.php
Line Number: 295
Severity: Notice
Message: Trying to get property 'parent_id' of non-object
Filename: client/Mod_news.php
Line Number: 295
Severity: Notice
Message: Undefined offset: 0
Filename: client/Mod_news.php
Line Number: 308
Багш, сурагч солилцооны 2-р хэсгийг 2023 оны 09 дүгээр сарын 03-10-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн багш, сурагч солилцоонд Э.Урантуяа захиралтай нийслэлийн ЕБ-ийн 139-р сургуулийн багш, сурагчидтай хамтран ажилласан юм.
Багш, суралцагчид маань зөвхөн танхимын хичээл сургалтад хамрагдаж арга туршлагаа солилцоод зогсоогүй, голын усан дахь шавж хорхойг шинжлэх замаар усны бохирдлыг тодорхойлох экскурс хичээл, түүхт Заг, Байдрагийн Хүрэн бэлчиртэй танилцаж, нутгийн түүх домгоос суралцах, малчны хотонд айлчилж Монгол ёс заншлаас суралцах, сарлагийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх аргатай танилцах, хангай нутгийн дагшин байгалийн үзэсгэлэнтэй танилцах хийгээд, хээрийн хоол цай амтлах, байгалийн хад жимс түүх зэрэг үйл ажиллагааг төлөвлөн амжилттай хэрэгжүүлж ажил мэргэжлийн хамтын холбоогоо бэхжүүллээ.
Энэхүү үйл ажиллагааг Жаргалант ЕБС-ийн 31 дэх төгсөлтийн төгсөгч Цэвээнхүүгийн Эрдэнэчимэг ивээн тэтгэж, хамтран ажиллалаа. Боловсролын үйл хэргийг дэмжин, хүүхдийн ирээдүйг гэрэлтүүлэн хамтран ажилласан байгууллагууд, ивээн тэтгэгчдээ болон үйл ажиллагааны туршид идэвх санаачилгатай хичээнгүйлэн ажилласан багш нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Хөдөөг зорин ирж, туршлага солилцсон 139 дүгээр сургуулийн багш, сурагчдадаа баярлалаа. Ажлын амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе.