2023 оны Үндэсний бичиг үсгийн баяр, номын өдрүүдийг аймгийн Төв номын сан, сум болон сургуулийн номын сангаас хамтран 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр сумын Соёлын төвд тэмдэглэн өнгөрүүллээ.

Уг үйл ажиллагааны хүрээнд шинэ болон ховор номын үзэсгэлэн, явуулын номын худалдаа, сурагчдын дунд номын хавчуурга урлах уралдаан, АХА, Алтан хонх, 50 номын хожил зэрэг олон сонирхолтой тэмцээнүүдийг зохион байгуулж нэгэн өдрийг номын ертөнцөд хөгжилдөн өнгөрүүлэв. Үзэсгэлэн худалдаанаас тус сургуулийн номын сан нутгийн авьяаслаг зохиолч, МЗХ-ны шагналт С.Пүрэвсүрэнгийн бүтээлүүдийг онцлон, номын фондоо арвижууллаа. Үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан аймаг, сум, сургуулийн номын сангийн хамт олондоо талархал илэрхийлье. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

2023-09-11 00:00:00