Жаргалант сумын ЕБС-ийн 6-12 дугаар ангийн үеийн эцэг эхийн хурлыг 2025 оны 05 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Хуралд нийт 6-12-р ангийн 213 суралцагчийн 109 эцэг эх буюу 51 хувийн ирцтэй хамрагдлаа.

Хурлаар

1. Үеийн багш нар сурагчдын сурлага, төлөвшил, цаг үеийн асуудлааар

2. Захирал М.Болор-Эрдэнэ сургуулийн үйл ажиллагааны товч тайлан

3. Нийгмийн ажилтан Г.Нарангэрэл “Гэр бүлийн хүүхэд хамгаалал” сэдвээр мэдээлэл

4. Сургалтын менежер Д.Алтантуул “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох” талаар мэдээлэл

5. Сургуулийн эмч Ц.Намжилмаа “Улаан бурхан өвчний талаар” мэдээлэл хийж, сургуулийн удирдлагууд сургуулийн үйл ажиллагаа, хичээл сургалтын явц, “Сүү” хөтөлбөрийн хэрэгжилт, хэрэгжүүлэх ажил арга, хэмжээний талаар санал хүсэлтийг сонслоо. Цаашид ажилдаа тусган ажиллана.

Цаг заваа зориулан, хүрэлцэн ирж, оролцсон эцэг эхчүүддээ талархсанаа илэрхийлж, сайн сайхан бүхнийг ерөөе.

Хүүхдүүдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө хамтдаа хичээцгээе.

2025-01-16 00:00:00