Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газрын Улсын үзлэг тооллого хийлээ.

Аймаг, сумын засаг даргын захирамжийн дагуу ажлын хэсэг түүх соёлын үл хөдлөх дурсгалт газрын улсын үзлэг тооллогыг 10 дугаар сарын 03 наас 10 дугаар сарын 05 ны өдрүүдэд зохион байгуулж 1, 2, 3 дугаар багуудад байрлах сумын тусгай хамгаалалттай нийт 21-н түүх соёлын үл хөдлөх дурсгалуудыг нүд үзэн тоолж шинэчилсэн бүртгэл хийж зурагжуулж дууслаа. Тус ажлын хэсгийн үйл ажиллагаанд Соёлын төвийн эрхлэгч Ц.Туул, Байгаль орчны улсын байцаагч Ж.Сүхбаатар, Байгаль хамгаалагч Г. Батэрдэнэ байгаль хамгаалагч, Б.Отгонбат, Г.Шийрэвсамбуу,  1 дүгээр багийн засаг дарга Ч.Цэдэвсүрэн, 2 дугаар багийн засаг дарга Ж.Должинсүрэн, 3 дугаар багийн засаг дарга А.Лхагвадорж, Б.Цогтбаатар нар ажиллаа.

3 хүн ба байгаль нарын зураг байж магад2 хүн ба гадаа нарын зураг байж магад3 хүн ба гадаа нарын зураг байж магад

2022-10-07 00:00:00