Аймгийн заан П.Гомбо

1932 онд малчин Пүрэвжавын 2-р хүү болж төржээ. 1950 онд Хэнтий аймгийн Цэнхэр мандалын уурхайд  ажилчин элсүүлэхэд саналаа өгч 2 жил ажиллаад 1952 онд нутагтаа ирж худалдаа бэлтгэлийн ангид багийн агент, бэлтгэлийн эрхлэгчээр 31 жил 1981-1992 онд сумын НААҮ-ний комбинатад нярав, малчнаар 11 жил ажиллажээ. П.Гомбо нь 1957 онд сумын наадамд үзүүрлэн начин, 1958 онд түрүүлж сумын заан цол хүртэж, 1966-1968 онд завсаргүй 5 нийтдээ 7 түрүүлж 3 удаа үзүүрлэжээ. 1959 онд залуучууд оюуны их наадмаар аймагт 4-р байр эзэлж, энэ ондоо аймгийн оны аврага шалгаруулах барилдаанд 26 бөх тойргоор барилдахад 21 давж түрүүлэн аймгийн оны аврага цолыг үндэсний бөхөөр аймгийн заан цолтой хамт хүртэж байжээ.

П.Гомбо нь тойргийн сумдын бүсчилсэн тэмцээн наадамд нийтдээ 12 удаа түрүүлжээ.

Эгц дайрч тахимдах, мөн дотуур хутгах, гар ачих, суйлах, мурих, мэхүүдийг даацтай хийдэг байлаа.

Аймгийн заан П.Гомбо нь ямар ч барилдаанд хэнд ч бууж өгөхийг цээрлэдэг байсан ба бууж өгсөн бөхийг барилдаж байгаа бөхийнхөө азийг хариулсан, наадамчин олон хийгээд бөхийн ногоон дэвжээг үл хүндэтгэсэн ёс бус зүйл гэж үздэг байжээ.

2022-09-20 00:00:00