АЗДТГ-ЫН ЦЭРГИЙН ШТАБ ЖАРГАЛАНТ СУМДАД АЖИЛЛАА.
Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас Жаргалант суманд Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөний томилгоот нэгжийн бүрэлдэхүүний бэлэн байдлыг шалгаж тодотгол хийх ажлыг 4 дүгээр сарын 4-өөс 8-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Цэргийн штабын 2022 оны сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу сумын орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжүүд гүйцэтгэх үүрэгт нь дадлагажуулах онол, дадлагын мэдлэгийг өгөх зорилгоор тус сургалтыг зохион байгууллаа. Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөний томилгоот нэгжид томилогдсон бүрэлдэхүүнд орон нутгийн хамгаалалтын хуулийн тухай ойлголт өгч томилогдсон суман, тасагт үүргээ хэрхэн биелүүлэх талаар сургалт явуулж, цаашид сургалт, дадлагад хэрхэн оролцох талаар чиглэл өгсөн байна.
Мөн томилгоот бүрэлдэхүүнийг орон нутгийн хамгаалалтын хуулийн дагуу томилсон эсэх, сум төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд цаашид анхаарах зүйлсийн талаар сумдын удирдлагад үүрэг чиглэл өгч ажиллалаа.
ЦЭРГИЙН ШТАБ
2022-04-11 00:00:00