ЦЭРЭГ ТАТЛАГЫН НЭГДСЭН СЕМИНАРТ ОРОЛЦЛОО.
Аймгийн Засаг даргын 2022 оны хоёрдугаар ээлжийн хугацаат цэргийн албаны халалт, татлагын ажлыг зохион байгуулах тухай А/588 дугаар захирамжийн дагуу 09 дүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 11-ний өдрүүдэд аймгийн хэмжээнд явагдахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Цэрэг татлагын нэгтсэн семинарт сумын Засаг даргын Тамгын газрын дарга, багийн дарга нар оролцлоо.
Энэ удаагийн цэрэг татлагын талаар Аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Нэмэхбаяр, тоо бүртгэлийн офицер, ахмад Г.Болдбаатар нар захирамжаар томилогдсон цэрэг татлагын гишүүдийн бүрэлдэхүүнтэй 09 дүгээр сарын 23-ны өдөр онлайн хурал зохион байгуулж Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг хэрхэн хангаж зохион байгуулах талаар зааварчилгаа авлаа.
2022-09-23 11:00:00