ЦЭРГИЙН АЛБАНД МОРДСОН ЗАЛУУСАА ҮДЭН ГАРГАВ.

2022 оны хоёрдугаар ээлжээр цэргийн албанд татагдан цэрэг хүний тэсвэр хатуужил, эх орноо хайрлан, батлан хамгаалах хариуцлагатай үүрэгт хүчин зүтгэх залуусыг Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь, АЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Нэмэхбаяр, сумдын ЗДТГ-ын дарга нар болон аав ээж төрөл төрөгсөд нь 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Тусгаар тогтнолын Баганат талбайд үдэн гаргаж өгөв. Жаргалант сумаас нийт 13 залуу тэнцсэнээр цэргийн албанд мордлоо.

2022-10-19 11:56:05