5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Малчид, иргэд та бүхний анхааралд:

2023 оны 12 дугаар сарын 12-оос 16-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ:12 сарын 15-нд үүлшинэ, 12 сарын14-нд Уулархаг нутгаар цас орно. Салхи хугацааны турш нийт нутгаар 5-10 м/с. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -17...-22 градус, хээр талын нутгаар шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -12...-17 градус, говийн нутгаар шөнөдөө -14...-19 градус, өдөртөө -7...-12 градус хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө -7…-12 градус, өдөртөө -2...-7 градус хүйтэн байна.

2023-12-11 10:00:00