БАЯНХОНГОР АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН СОЁЛЫН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА

Баянхонгор аймгийн Жаргалант сумын соёлын төв нь 1946 онд анх Улаан гэр нэртэйгээр  байгуулагдаж анх эрхлэгчээр нь Н.Готов, Самданпүрэв  нар ажиллаж байсан. Улаан гэр нь хөгжиж Улаан булан болсон ба улаан  эрхлэгчээр Чимэд, Х.Галсан, О.Адьяа, Индрээ нарын хүмүүс ажиллаж байснаас хөгжимчин Индрээ нь Соёлын сургуулийн багш болж улмаар олон арван дуу, ардын хөгжмийн гоцлол ая зохиосон хөгжмийн зохиолч болсон юм. 1960 он хүртэл Улаанбулан нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байсан.

1961 оноос сумын Клуб нэртэй болсон бөгөөд эрхлэгчээр Хатансүрэн, Балжир, Лхагва, Амгалан, Жавзандолгор, Даариймаа нар ажиллаж байсан байна.1970 оноос эрхлэгчээр Ш.Гүрбазар, 1973 онд Ажилчны клуб байгуулагдахад эрхлэгчээр нь Ч.Далантай, хөгжмийн багшаар Гүрбазар, номын санчаар Ц.Наранцэцэг, үйлчлэгчээр Даваа-аюуш, Уртнасан нар ажиллаж байв. 1975 онд Ажилчны клубын дэргэд ардын драмын театр байгуулан ажиллуулсанаар олон арван жүжгийг ажилчны клубын тайзнаа  найруулан тавьж байснаас цөөн хэдийг дурьдвал Ч.Ойдовын Далан худалч Д.Намдагийн Хярааны хонхор Л.Ванганы Зам нийлэх үү, Мягмарын Найрын ширээний ууц зэрэг жүжгүүдийг нэрлэж болно. 1977-оноос эрхлэгчээр Ганболд, хөгжмийн багшаар Төрмөнх, номын санчаар Ц.Наранцэцэг, 1983 оноос эрхлэгчээр Б.Баатарсүрэн, хөгжмийн багшаар Батбаяр, Л.Батэрдэнэ бүжгийн багшаар Ц.Оюундарь номын санчаар Ц.Наранцэцэг нар ажиллаж байв.

1992 онд 1444079400 төгрөгний өртөг бүхий шинэ Соёлын төв ашиглалтанд орж эрхлэгчээр Б.Баатарсүрэн, М.Мөнгөнсүх, Б.Сансарсайхан,Н.Өнөрбаяр Т.Батэрдэнэ хөгжмийн багшаар Л.Батэрдэнэ,Т.Баяржаргал Д.Ганболд бүжгийн багшаар Э.Эрдэнэчимэг номын санчаар Б.Гэрэлтуяа, Дуламсүрэн, Д.Саранзаяа М.Лхам-Одсар үйлчлэгчээр Мягмарсүрэн, Д.Янжиндулам  нар ажиллаж байв. 2015 онд их засварт орсон. Одоо 350 хүний суудалтай үзвэрийн танхим, 4200 номтой номын сан 176 ш үзмэртэй орон нутаг судлах танхим, дугуйлан, сургалт хичээллүүлдэг бүжиг, хөгжмийн танхим болон спорт заалтай  жилд дунджаар 12000 иргэдэд давхардсан тоогоор соёл, олон нийт, спортын үйлчилгээг үзүүлдэг бөгөөд 2017 оноос эрхлэгчээр Ц.Туул бүжгийн багшаар Э.Эрдэнэчимэг номын санчаар М.Лхам-Одсар үйлчлэгчээр Э.Сувд-эрдэнэ нар ажиллаж байна.

Байгууллагын зорилт

  •               Үндэсний соёлын өвөө хадгалж хамгаалах, сэргээн засварлах, үндэсний урлаг соёлоо уламжлан хөгжүүлэх 
  •           Түүх соёлын дурсгалуудыг хадгалж хамгаалалтанд авах 
  •           Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг сайжруулах
  •           Соёлын ажилчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх  

                    Байгууллагын чиг, үүрэг

Монгол улсын Соёлын тухай хууль төрөөс баримтлах соёлын бодологыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, Төрийн албаны тухай хууль тогтоомж, стандарт, ёс зүйн хэм хэмжээг баримтлан байгууллагын үйл ажиллагаа ид тод байдлыг хангаж хөдөөгийн болон алслагдсан хүн амд соёлын урлагийн үйл ажиллагааг олон төрөл хэлбэрээр чанар хүртээмжтэй хүргэх

2022-09-20 00:00:00