A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 294

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 294

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 295

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'parent_id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 295

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 308

Санхүүгийн албаны товч танилцуулга
Санхүүгийн албаны товч танилцуулга

Санхүүгийн албаны даргаар Даваажанцангийн Азжаргал, төсөв, төрийн сангийн мэргэжилтнээр Надмидын Эрдэнэ-Очир, Тамгын газрын нягтлан бодогчоор Дагвын Баттөр, Боловсролын байгууллагын нягтлан бодогчоор Баянжаргалын Өлзийбуян, Эрүүл мэндийн нягтлан бодогчоор Далантайн Амартүвшин,  Орон нутаг хариуцсан нягтлан бодогчоор Дамдинбазарын Доржпагма, Татварын байцаагчаар Шааравын Ичинхорлоо нар ажиллаж байна. 

Жаргалант сум нь 1942 онд 8 баг, 583 өрх, 1914 хүн ам, 75790 толгой малтай байгуулагдсан бөгөөд Архангай аймгийн Хангай, чулуут сум, аймгийнхаа дөрвөн сумтай хиллэдэг. /Галуут, Бөмбөгөр, Заг, Гурванбулаг/ аймгаас 168 км, Улаанбаатар хотоос 800км алслагдсан. Баянхонгор аймгийн хангайн бүсийн төв нь Жаргалант сум юм. Нутаг нь далайн түвшнээс дээш 2130 метр өндөрт байрладаг. Хамгийн өндөр цэг Түжил хайрхан далайн түвшинээс 3257 метр өндөр ба дараагаар нь Сүмбэнцацал хайрхан ордог. Хангай Хэнтийн уулархаг бүс нутагт хамаарагддаг нутгийн хэмжээ 414318 га болно.

1956 онд Жаргалант суманд Оргил нэгдэл, Шинэ амьдрал нэгдэл, Цэцэг нэгдэл гэсэн  3 нэгдэл үйл ажиллагаа явуулж байсан. Цэцэг нэгдлийн даргаар Гомбожав нягтлан бодогчоор Жамийхүү, няраваар С.Пунцаг Оргил нэгдлийн даргаар Гончигсүрэн, нягтлан бодогчоор Лувсандамба, няраваар Н.Чулуун, нар ажиллаж байсан. 1959 онд Шинэ амьдрал нэгдэлтэй тус хоёр нэгдлийг нэгтгэж сум ганц нэгдэлтэй болсон. Шинэ амьдрал нэгдлийн ерөнхий нягтлан бодогч Гурванбулаг сумын харъяат Чойжин, Баянжаргал, Гурванбулаг сумын харъяат Дүгэржав нар томилолтоор ажиллаж байсан. Туслах нягтлан бодогчоор Өлзийт сумын уугуул Должинсүрэн, Дагвацэрэн, Цэрэн, Цэрэндамба Эдийн засагч Ю.Адьяа нар бригадын няраваар Ц.Самбуу, А.Дэчин, Н.Авираа Отгон нар Шинэ Амьдрал нэгдлийн мөнгөний нярав Н.Даваажацан, Гомбо Аж ахуйн нярав Ю.Дорж  Г.Пүрэвээ, А.Батбаяр нар ажиллаж байжээ.  Нэгдлийн Ерөнхий нягтлан бодогчоор Чойжингийн дараа Л.Ядамсүрэн нягтлан бодогчоор Т.Галсан нар ажиллаж байжээ.

1973 онд Байдрагийн сангийн аж ахуй болж  Сангийн аж ахуйн ерөнхий нягтлан бодогчоор Доржсүрэн, туслах нягтлан бодогч Ц.Дашдамба, Г.Хишигжаргал, Гэндэн тооцооны нягтлан бодогчоор Д.Рэгмаа, С.Ачиймаа, Д.Бямбадорж, Бордух, Барамсай, Ц.Дашзэвэг, М.Дашзэвэг,  Ерөнхий эдийн засагч П.Батмөнх, эдийн засагч Хандхүү, Нансалмаа Боловсон хүчний тасгийн дарга Н.Даваажанцан  ангийн нярав Базар, САА-н нярав Ёндонхүү, Бадарч, Х.Мөнхөө,  П.Бадамсүрэн, Тулгач, Бархас, Гомбосүрэн, Сэнгээ Лувсандамба Бэлтгэлийн нярав Ганбат нарын хүмүүс он цагийн хэлхээсээр ажиллаж амьдарч байжээ. 1970-д оны үед Сангийн Аж Ахуйн Ерөнхий нягтлан бодогчоор Баяновоо сумын уугуул Халтар нягтлан бодогчоор Цэрэндаваа, Бавуухүү Дүгэржав, Ядамаа Логжидмаа за сүүлийн үед нь  Б.Долгорсүрэн, Н.Ариунбилэг, Ж.Туяа, А.Ариунтуул  нярав Л.Орсоо нар ажиллаж байжээ. 1983 оноос Жаргалант сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны санхүүгийн тасгийн даргаар О.Бямбасүрэн няглан бодогч  Эрдэнэчимэг Долгор нарын дараа  Ш. Оюунцэцэг сумын дунд сургуулийн нягтлан бодогчоор У.Буг-очир нар ажиллаж эхлэжээ..

1991 онд Байраг компани, 1993 онд Баянбайдраг хувьцаат компани болон өөрчлөгджээ. Баянбайдраг хувьцаат компанид нягтлан бодогчоор С.Пүрэвсүрэн, М.Лхагвадорж мөнгөний няраваар Д.Энхбаатар нар ажиллаж байсан.

 1992 оноос Засаг даргын Тамгын газар болж өөрчлөгдсөн.

Орчин үеийн санхүүгийн алба нь 2002 оноос төрийн сангийн тогтолцоонд орж Төрийн сангийн төлөөлөгчөөр Ш.Оюунцэцэг төсвийн нягтлан бодогчоор  У.Буг-очир нар ажиллаж байжээ. 2006 онд боловсролын нягтлан бодогчоор Б.Өлзийбуян 2007 оноос эрүүл мэндийн нягтлан бодогчоор Д.Амартүвшин нар ажиллаж байсан. 2014 онд Төрийн сангийн төлөөлөгчөөр Д.Азжаргал ажиллаж эхлэсэн. Монгол улсын Засгийн газрын 2014 оны 326 дугаар тогтоолын дагуу суманд төсвийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн  үйл ажиллгааг явуулах чиг үүрэг бүхий санхүүгийн албыг сумын Засаг даргын захирамжаар байгуулсан.

Сумын санхүүгийн албаны  дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Д.Азжаргал төрийн сангийн мэргэжилтэн У.Буг-очир, сургууль, цэцэрлэг, соёлын төвийг хариуцсан нягтлан бодогч Б.Өлзийбуян  ЗДТГ, ИТХ, тусгай сангууд хариуцсан нягтлан бодогч Д.Баттөр,  нарын бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан. 2016 оноос төрийн сангийн мэргэжилтэнээр Н.Эрдэнэ-очир ажиллаж эхлэсэн. Монгол улсын Засгийн газрын 2019 оны 88 дугаар тогтоолын дагуу Соёл сан хариуцсан нягтлан бодогчоор С.Бадамсүрэн 2020-2021 онд Д.Доржпагма 2021 оноос ажиллаж байна. Сумын эрүүл мэндийн төвийн няраваар С.Хандаа, Д.Алтанчимэг Сургуулийн няраваар Роолон, Данзан, Д.Баттөр, Я.Цогтбаатар, Цэцэрлэгийн няраваар Б.Ганхуяг, Х.Эрдэнэбилэг, А.Буяндэлгэр Соёлын төвийн няраваар Э.Эрдэнэчимэг Засаг даргын Тамгын газрын няраваар С.Гончиг, Л.Орсоо, П.Пүрэвдорж, Б.Энхбаатар, Ц.Ганхуяг нар ажиллаж иржээ.

2022-10-19 11:42:40