Авлигын эсрэг мэдэгдэл

2002 онд УИХ-аас баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 2.3-р зүйлд "Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, нийгмийн шударга ёс, тэгш байдлыг хангах, олон нийтэд ил тод байх, бусад улс, олон улсын байгууллагын дэвшилтэт арга, туршлагыг харгалзах зарчмыг баримтлана” гэж заасан байдаг. Авлига нь улс орнуудын хөгжилд саад тотгор учруулж, ардчилал, шинэчлэлийн явцыг сааруулах хүчин зүйл болж байгааг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байгаа өнөө үед авлигын эсрэг үйл ажиллагаанд бүх нийтээрээ нэгдэх, авлига, хүнд сурталаас ангид хамт олон байх хүсэл зорилгоо илэрхийлэх нь хамгаас чухал билээ. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө  газрын "Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө”-д авлигатай тэмцэх, хүсэл эрмэлзлээ илэрхийлж, авлигыг үл тэвчих, ёс зүй шударга ёсыг эрхэмлэх талаар олон нийтэд мэдэгдэл хийхээр тусгагдсан. Төрийн албан тушаалтан бид улс орны хөгжлийн төлөө авлигаас эрс татгалзахыг дэмжин уриалж мэдэгдэж байна. МЭДЭГДЭЛД: Авлигаас ангид, хүнд суртал, чирэгдэлгүй хамт олон байх зорилгоор манай байгууллага дор дурдсан арга хэмжээнүүдийг ханган ажиллана. Үүнд: 1. Авлигын дөрвөн тулгуурт, зургаан зорилтод үндэслэсэн ажлуудыг хэрэгжүүлж, авлигад өртөхөөс урьдчилан сэргийлж, авлигыг үл тэвчих ёс суртахууныг төлөвшүүлнэ. 2. Удирдлагууд болон мэргэжилтнүүд ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах гэрээ байгуулж ажиллана. 3. Төрийн үйл ажиллагаа ил тод, нээлттэй байдлыг хангаж, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, байгууллага аж ахуйн нэгжийн мэдээлэл хүртэх эрх тэгш боломжийг бүрдүүлнэ.

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

2022-09-13 00:00:00